VandS Clinic — Солонгосын гоо сайхны эмнэлэг
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс
Таны төлөө beauty clinic VANDS CLINIC
Танд өнөөдөр хийлгэсэн үйлчилгээ таалагдсан уу?
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс явууллаа.
Нэмэлтээр асуух зүйл байвал доорх товчлуурыг дарж
асуух зүйлээ бичиж үлдээвэл бид тун удахгүй хариу өгөх болно!
Бид таны санал хүсэлтийг хүлээн авч үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно.
Ботокс

1. Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба дараа өдрөөс нүүрээ будаж болно.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Ботокс хурдандаа 3-4 хоног, дунджаар 7 хоногийн дараагаас үр дүн гарч эхэлдэг. 2 долоо хоног өнгөрсөн ч үр дүн мэдрэгдэхгүй бол эмнэлэгт мэдэгдэнэ үү. (Үрчлээний ботокс 1~2 долоо хоног, эрүүний зажлуур булчин, биеийн ботокс 3~4 долоо хоногийн дараагаас үйлчилж эхэлдэг.)

4. Ботокс дунджаар 3 сар орчим үйлчилгээгээ барьдаг. Тогтмол үйлчилгээг хадгалахыг хүсвэл 3~6 сар тутам хийлгэхийг зөвлөж байна.

5. Ботокс тариулсны дараа хаван, хөхрөлт үүсэх магадлалтай ба дунджаар 1-2 долоо хоногийн дараа хэвийн болно.

6. Ботокс тариулсны дараа булчингаа хөдөлгөж ажиллуулж чадахгүй байх зовиур нь 1 сарын дотор дасан зохицож хэвийн болно. Хэт их зовиуртай байвал эмчид ирж үзүүлнэ үү. 3 сарын дараа ботокс хийлгэхийн өмнөх байдал руу буцаж шилжинэ.

7. Ботокс хийлгэсэн хэсэг 4-өөс дээш хоног тасралтгүй өвдөх, халуун оргих, загатнах зэрэг зовиур илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Филлер

1. Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба дараа өдрөөс нүүрээ будаж болно.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Филлер хийлгэсний дараа бага зэрэг унжих эсвэл тэгш бус харагдах нь хэвийн үзэгдэл юм.

4. Филлер хийлгэсэн хэсэгт хүчтэй дарж хүрвэл хэлбэр өөрчлөгдөх магадлалтай.

5. Хавдалт, хөхрөлт үүсэх магадлалтай ба дунджаар 1-2 долоо хоногийн дараа хэвийн болно.

6. Филлер хийлгэсэн хэсэг хэт хавдаж хүчтэй өвдөж халуу оргих, арьсны өнгө харлах эсвэл цайрч цэврүү, тав үүссэн тохиолдолд шууд эмнэлэгт мэдэгдэнэ үү.

7. Эмчийн бичиж өгсөн антибиотик болон өвчин намдаагч эмийг зааврын дагуу заавал ууна уу.

BANDING - Өөх хайлуулах тариа

1.Үйлчилгээ хийлгэснээс 4 цагийн дараа нүүрээ угааж усанд орох боломжтой бөгөөд маргааш өдрөөс нүүрээ будаж болно.

2.Үйлчилгээ хийлгэснээс хойш 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, эрчимтэй дасгал хөдөлгөөн, саунд,халуун ууранд суухыг хориглоно.

3.Үйлчилгээ хийлгэснээс хойш 3~7 хоногийн дараанаас үр дүн мэдрэгдэх бөгөөд 7 хоногийн зайтай 3~6 удаа хийлгэхэд тохиромжтой.

4.Таны хоолны зуршил, өөхний хэмжээнээс хамаарч үр дүн болон үйлчлэх хугацаа харилцан адилгүй байна.

5.Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарианаас болж харшил үүсэх магадлалтай.

6.Үйлчилгээ хийлгэснээс хойш 4 хоногийн турш арьсаар хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

HIFU лифтинг (SHURINK, LINEARZ)

1. Үйлчилгээ хийлгэсэн өдрөөс эхлэн нүүрээ угаах, усанд орох, хөнгөн будах боломжтой.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, түр хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай ба аажимдаа хэвийн болно.

4. 7 хоногийн дотор ихэнх хавдар буудаг. Халуун оргиж өвдвөл хүйтэн жин тавих нь зовиур намдаахад тустай.

5. Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар хэрэглэж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.

6. Дунджаар 1~6 сарын хугацаанд коллаген нийлэгжилт нэмэгдэж лифтинг үр дүн харагдах ба хувь хүний биеийн онцлогоос хамааран үр дүн харилцан адилгүй байж болно.

7. Лифтинг хийлгэсэн хэсэгт цэврүү үүсч түлэгдсэн байдал ажиглагдвал эмнэлэгт мэдэгдэнэ үү.

RF лифтинг (INMODE)

1. Үйлчилгээ хийлгэсэн өдрөөс эхлэн нүүрээ угаах, усанд орох, хөнгөн будах боломжтой.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, түр хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай ба аажимдаа хэвийн болно.

4. Үйлчилгээ хийлгэсний дараа тухайн хэсгийг дулаан байлгах нь илүү үр дүнтэй тул нүүрээ бүлээн усаар угаахыг зөвлөж байна.

5. Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар хэрэглэж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.

6. Ерөнхийдөө 2-4 долоо хоногийн дараагаас үр дүн гарах ба тус үйлчилгээг анхлан хийлгэж байгаа бол 2-4 долоо хоногийн зайтай 3 удаа хийлгэхийг зөвлөж байна.

7. Лифтинг хийлгэсэн хэсэгт цэврүү үүсч түлэгдсэн байдал ажиглагдвал эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Потенза лазер

1. Үйлчилгээ хийлгэсэн өдрөөс эхлэн нүүрээ угаах, усанд орох, хөнгөн будах боломжтой.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, түр хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай ба аажимдаа хэвийн болно.

4. Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар хэрэглэж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.

5. 1 сарын зайтайгаар 3-аас дээш удаа хийлгэхийг зөвлөж байна.

6. Үйлчилгээ хийлгэснээс 3~4 хоногийн дараанаас арьс гуужиж арьсан дээр юм гарах магадлалтай тул гараараа оролдож хүрч болохгүйг анхаарна уу. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт түлэгдэлт эсвэл цэврүү үсэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.

FRAXEL лазер

1.Үйлчилгээ хийлгэсэн өдөр нүүрээ угааж болно. 2~3 хоногийн турш нүүрээ будаж болохгүй ба арьс төлжүүлэх, чийгшүүлэх тосыг сайтар түрхэнэ үү.

2.Үйлчилгээ хийлгэснээс хойш 7 хоногийн хугацаанд архи, тамхи, саун, хүнд дасгал хөдөлгөөн, халуун ууранд суухыг хориглоно.

3.Үйлчилгээ хийлгэсний дараа халуу дүүгэх, улайлт үүсэх, хавагнах, хэсэг зуур өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх ба хэсэг хугацааны дараа аажмаар хэвийн болно.

4.Үйлчилгээ хийлгэсний дараа арьс гуужвал өөрөөр нь гуужуулах бөгөөд өөрөө хуулж авахгүй байх хэрэгтэй.

5.Арьс төлжүүлэх болон чийгшүүлэх тос, нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос зэргийг сайтар түрхэнэ үү. Арьсанд цочрол өгөхөөс сэргийлнэ үү.

6.Уг лазерыг 3~4 долоо хоногийн зайтай 3~5 удаагийн давтамжтай хийлгэхийг зөвлөж байна.

7.Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт түлэгдэлт эсвэл цэврүү үсэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.

PICO цайруулах лазер

1. Лазер хийлгэсний дараа часхийж өвдөх, улайх, хавдах зэрэг зовиур илэрч болох ба аажмаар хэвийн болно.

2. Лазер хийлгэсний дараа арьс хуурайших магадлалтай тул чийгшүүлэх арчилгаа сайтар хийнэ үү.

3. Арьсанд гүн чийгшил өгөх тос, бүтээгдэхүүн заавал хэрэглэнэ үү. (Нөхөн төлжүүлэх, чийгшүүлэх арчилгаа хийлгэвэл сайн)

4. Хэт ягаан туяанаас хамгаалах нарны тос заавал түрхэнэ үү.

5. 7 хоногийн хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэх, саун, халуун усны газар орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

6. Зарим тохиолдолд лазер хийсэн хэсэгт тав үүсэх магадлалтай ба 7 хоногийн дотор өөрөө унах тул тавыг гараараа хуулж авч болохгүй.

7. Лазер хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, будаж болох ч гуужуулагч, скраб хэрэглэхээс зайлсхийнэ үү.

8. Лазер хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (ретинолын найрлагатай)/цайруулах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.

9. Лазер хийсэн хэсэгт батга гарах, загатнах, 3-аас дээш хоног халуун оргих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

SKIN BOOSTER - Арьсны тарилга

1. Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба дараа өдрөөс эхлэн нүүрээ будаж болно.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Тарилга тариулсны дараа хавдалт, хөхрөлт үүсэх мөн нүүр загатнаж улайх магадлалтай ба 7 хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.

4. Арьсны гадарга дээр зүүний ором, бомбогор үүсч болох ба 2~3 хоногийн дараагаас аажмаар арилна.

5. Тарилга хийлгэсэн хэсэг таталдах арьс бага зэрэг гуужих зэрэг нь хэвийн үзэгдэл ба чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос сайтар хэрэглэвэл тустай.

6. Тарилганы төрлөөс хамааран 3 долоо хоногоос 3 сарын зайтай тарилга хийлгэхийг зөвлөж байна.

7. Тарилга хийлгэсэн хэсэг 4-өөс дээш хоног халуун оргиж өвдөж загатнавал эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Утсан таталт

1.4 цагийн дараагаас нүүрээ угааж болох ба утас оруулсан хэсэгт наасан наалтыг 2-3 хоногийн дараа авна уу. Утас хийсэн хэсэгт ус хүргэхээс болгоомжилно уу.

2. Үрэвсэл үүсэхээс сэргийлэх, өвчин намдаах зорилгоор 5 хоногийн эмийн жор бичиж өгөх ба эмээ зааврын дагуу ууна уу. Антибиотикны харшилтай бол урьдчилан мэдэгдэнэ үү.

3. Хавдар, хөхрөлт бууруулах үүднээс 3 хоногийн хугацаанд хүйтэн жин тавина уу.

4. 7 хоногийн хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэх, саун, халуун усны газар орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

5. Хөхрөлт, хавдар, өвдөлт болон гадны биет орсон мэт эвгүй мэдрэмж төрөх магадлалтай ба ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор хэвийн болно. Эмээ зааврын дагуу уусан ч өвдөлт нэмэгдэх, арьсны өнгө хувирах, загатнах, халуу оргих зэрэг зовиур илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

6. Суулгасан утас хөдлөх, тасрахаас сэргийлэх үүднээс 4 долоо хоногийн хугацаанд амаа хэт том ангайхаас болгоомжилно уу. (Амаа том ангайж инээх, эвшээхээс зайлсхийх) Давхар эрүү хэсгийг татуулсан тохиолдолд хүзүүгээ хажуу тийш хүчтэй хөдөлгөхөөс зайлсхийнэ үү.

7. Утсан таталт хийлгэснээс 4 долоо хоногийн дотор лифтинг лазер хийлгэх нь утасны үр дүнг багасгах эрсдэлтэй тул лазер лифтинг хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмнэлгийн ажилтнаас урьдчилан зөвлөгөө авна уу.

8. Цөөн тохиолдолд тухайн үеийн арьсны байдлаас шалтгаалан суулгасан утас гарч ирэх магадлалтай. Ийм тохиолдолд тухайн хэсэгт гараараа хүрэхгүй байх хэрэгтэй ба эмнэлэгт мэдэгдэж ирж үзүүлнэ үү.

V-OLET нүүрний өөх хайлуулах тариа

1. Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба дараа өдрөөс нүүрээ будаж болно.

2. 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

3. Үйлчилгээ хийлгэсний дараа хөхрөх, хавдах, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг нь долоо хоногийн дараанаас аажмаар багасах болно.

4. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хүчтэй үрж, цочроохоос зайлсхийнэ үү.

5. DCA найрлага нь өөхний эсийг устгадаг учир 7 хоногоос дээш хугацаанд хавагнахыг анхаарна уу. Үйлчилгээ хийлгэснээс хойш 1 сарын дараа давхар эрүү багасаж буй үр дүн харагдаж эхэлнэ. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна.

6. 4 долоо хоногийн зайтай 2~3 удаагийн давтамжтай хийлгэхийг зөвлөж байна.

7. Үйлчилгээ хийлгэсний дараа хүчтэй өвдөлт өгсөн тохиолдолд эмнэлэгт мэдэгдэн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Мэнгэ түүх

1. Мэнгэ түүлгэсэн хэсэгт 2-3 хоног ус хүргэж болохгүй ба нүүрээ усаар зайлах маягаар угааж алчуураар зөөлөн дарж арчина уу.

2. Тав унах хүртэл /ойролцоогоор 7 хоног/ мэнгэ авсан хэсэгт өдөрт 4-5 удаа антибиотиктой юм уу нөхөн төлжүүлэх тос түрхэнэ үү.

3. Үүссэн тавыг гараараа оролдож хуулалгүй өөрөөр нь унагаана уу.

4. Арьсаа хэт ягаан туяанаас хамгаалах нь нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Тав унасны дараа нарны тос сайтар түрхэх шаардлагатай. Төрөлхийн бор бараан болон сэвх нөсөө толботой арьстай эсвэл нарнаас арьсаа сайн хамгаалаагүй тохиолдолд хэдэн сараас дээш хугацаанд нөсөө толбо арилдаггүйг анхаарна уу.

5. Тав бүрэн унасны дараа /5-7 хоног/ нүүрээ будаж болно.

6. Арьс бүрэн нөхөн төлжих хүртэл архи, тамхи хэрэглэх, саунд суух, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.

7. Үйлчилгээ хийсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг, зовиур илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Арьс гуужуулах үйлчилгээ болон батганы эмчилгээ

1. Үйлчилгээ хийсний дараа арьс улайх, зүүний ором үлдэх, арьс гуужих магадлалтай.

2. Зарим тохиолдолд жижиг тав үүсэх магадлалтай ба тав үүссэн тохиолдолд гараараа хуулж авалгүй өөрөө унатал нь хүрэлгүй орхино уу.

3. Батганы эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өөр төрлийн эмчилгээг давхар хийлгэхийг хориглоно.

4. Үйлчилгээ хийлгэсэн хэсгээс шүүс гарах тохиолдолд цэвэрхэн хөвөнтэй савхаар /чих цэвэрлэгч хөвөнтэй савх/ зөөлөн цэвэрлэнэ үү.

5. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүрээ угааж будаж шүршүүрт орж болно.

6. Халуун усны газар, саунд суух, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, архи тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.

7. Чийгшүүлэх тос, хэт ягаан туяанаас хамгаалах нарны тос зэргийг сайтар түрхэж арьсаа цочроох үйлдэл хийхээс зайлсхийх нь зүйтэй.

8. Хэсэг хугацаанд үрчлээнээс сэргийлэх (ретинол найрлага)/цайруулах зэрэг үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.

9. Үйлчилгээ хийсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг, зовиур илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Өөх хайлуулах тариа

1.Үйлчилгээ хийлгэснээс хойш 4 цагийн дараа нүүрээ угааж усанд орох боломжтой. Маргааш өдөр нь нүүрээ будаж болно.

2.Үйлчилгээ хийлгэснээс хойш 7 хоногийн хугацаанд архи, тамхи, саун, хүнд дасгал хөдөлгөөн, халуун ууранд суухыг хориглоно.

3.Үйлчилгээний үр дүн 3~7 хоногийн дараа мэдрэгдэх ба долоо хоногийн зайтай 3~6 удаагийн давтамжтай хийлгэхийг зөвлөж байна.

4. Таны хоолны зуршил, өөхний хэмжээнээс хамаарч үр дүн болон үйлчлэх хугацаа харилцан адилгүй байна.

5. Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарианаас болж харшил үүсэх магадлалтай.

6. Үйлчилгээ хийлгэснээс хойш 4 хоногийн турш арьсаар хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт мэдэгдэнэ үү.

Илүүдэл үсний лазер

1. Үс урт байх тохиолдолд түлэгдэх аюултай тул лазер хийлгэхийн өмнө заавал үсээ хусч ирнэ үү.

2. Үсээ зулгаах юм уу вакс хийлгэх, бие борлуулах аппаратанд орохоос зайлсхийнэ үү.

3. Лазер хийсний дараа улайх, халуун оргих, өвдөх зэрэг шинж тэмдэх илрэх магадлалтай ба 2~3 хоногийн дараа хэвийн болно.

4. Лазер хийсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх, загатнах зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.

5. Лазер хийсэн хэсэгт хүчтэй дарж хүрч болохгүй ба гадагш гарахдаа нарны тос түрхэнэ үү.

6. Тогтсон хугацаанд лазер эмчилгээг хийлгээгүй тохиолдолд үр дүн буурах учир 2~3 долоо хоногтоо заавал лазер эмчилгээгээ хийлгэнэ үү.